АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Гамшигт нэрвэгдсэн гадаад орнуудад тусламж үзүүлэх Газрын санхүүжилтээр Мерси Кор Монгол Олон улсын Байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” буюу LTS 3 төслөөс орон нутгийн саналыг үндэслэн шинээр худаг гаргах, засварлах ажлыг хийж ирсэн. Энэ жилийн хувьд дээрх төслийн хүрээнд Ховд сумын Баянбулаг багийн “Улааны ар”-ын, Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн “Шар харгана”-ы гүн өрмийн 2 худгийг засварлаж хүлээлгөн өглөө. Дээрх 2 худгийн засварыг Жаргалант сумын “ЭВЛЭЛ” ХХК-ийн хамт олон 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. ВИДЕО: Огноо: 7/8/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2014 Мэдээ таалагдсан: