Улсын аварга малчин А.Мөнхбат: Хонь, ямааныхаа тоо толгойг тэгш байлгаж мал сүргээ өсгөдөг



“Хотол төгс”
хэмээх төмөр Хулгана жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас 8 малчин Монгол Улсын аварга малчинаар шалгарсан. Тэдний нэг нь Зэрэг сумын Гүвээ багийн малчин Авирмэдийн Мөнхбат гуай. Тэрбээр 40 гаруй жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж Монгол Улсын аварга малчин цол хүртэж байна. А.Мөнхбатынх 2300 гаруй толгой малтай. Өнгөрсөн хавар 700-аад төл хүлээн авч, мал сүргээ өсгөжээ. Сүргийн бүтцийн хувьд хонь, ямааны тоо толгойг тэгш байлгаж, мал сүргээ өсгөн үржүүлэх бодлого барьдаг. Ингэхдээ отор нүүдэл хийхийг илүүд чухалчилдаг гэлээ. 


ВИДЕО:  







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ