Б.Бат-эрдэнэ:Малчин хүн малдаа сэтгэл гаргавал малын буян хишиг эзэн малчнаа ивээдэг юм



Сүүлийн жилүүдэд малынхаа тоо толгойг жил бүр тогтвортой өсгөж байгаа сумдын нэг бол Мянгад сум. Тус сумын малчид 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор нийтдээ 227,6 мянган толгой мал тоолуулж малынхаа тоогоор аймагтаа 2-р байранд шалгарсан байна. “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр тус сумын Цагаанбулан багийн малчин Баатаржавын Бат-Эрдэнийн гэр бүл төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын аварга малчин өрхөөр шалгарсан. УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг булган сүүлтэй байхын ерөөл тавин хүндтэй шагналыг нь гардуулан өглөө.


ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ