Малчин С.Эрдэнэбат энэ жил 1000 төл бойжуулжээ



Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин С.Эрдэнэбатын гэр бүл "Алтан төлийн эзэн" шагнал хүртсэн юм.
Ингэснээр малчин С.Эрдэнэбат нь сумынхаа хоёр дахь, багийнхаа анхны Алтан төлийн эзэн болж байгаагаараа онцлогтой. Тэрбээр нь 1988 оноос хойш мал маллаж буй.
Малчин С.Эрдэнэбат хэлэхдээ: Би сүүлийн 20 орчим жилд 1000-аас дээш тоо толгой бүхий мал тоолуулсан. Одоогийн байдлаар 1700 гаруй малтай. 2013-2018 онд жил дараалан 800-900 орчим төл хүлээн авч байсан. Харин энэ жил 1000 орчим төл авч, мал сүрэг маань жил бүр өсөн үржиж байгаад баяртай байна гэлээ.
Тэрбээр 2001 онд аймгийн аварга малчин болж байсан. Тэгвэл 20 жилийн дараа ийнхүү Алтан төлийн эзэн болсонд нутгийн малчид баяр хүргэхийн зэрэгцээ түүнийг Монгол Улсын аварга малчны энтэй хөдөлмөрлөж байгааг сайшааж байв.
С.Эрдэнэбат, түүний гэргий Б.Эрдэнэдолгор нар удам дагасан малчин бөгөөд үр хүүхэд, нутгийн залуу малчдад мал маллагааны арга туршлагаасаа хуваалцаж, зөвлөн тусалж буй.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ