Ховд аймгийн Буянт сумын харьяат, газар тариалан эрхлэгч Б.Тунгалаг энэ жил “Улсын аварга тариаланч” цол хүртсэн юм. Тэрбээр 40 орчим жил газар тариалангийн салбарт ажилласан бөгөөд гэр бүлийн хамтын хүч, хөдөлмөрийн үр шимээр энэхүү шагналын эзэн болж байгаадаа баяртай байна гэж хэллээ. Эднийх Буянт сумын Дөрвийн газарт 1.5 га талбайд тариалалт хийдэг. Улсын аварга тариаланч Б.Тунгалаг удам дамжсан туршлагатай тариаланч бөгөөд залуу үеийнхэнд зөвлөн туслахыг чухалчилдаг аж. Огноо: 7/7/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1395 Мэдээ таалагдсан: