Дөрвөн цагийн эргэлтэд мал сүргээ өсгөж, сум, аймаг орон нутгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг үйлдвэрлэн, ХАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал маллах арга туршлагаараа нутаг усандаа хүндлэгдсэн олон малчдаас 8 малчин “Хотол төгс” хэмээх Төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж "Монгол Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсан. Тэдний нэг нь Буянт сумын Нарийн гол багийн малчин Батхүүгийн Дашдаваа гуай. Тэрбээр аав ээж, өвөг дээдсээсээ малч ухаанд суралцан өдгөө мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж ирсэн тэр сайхан амжилтаа ийнхүү үнэлүүллээ. ВИДЕО: Огноо: 7/8/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1238 Мэдээ таалагдсан: