"Хотол төгс" хэмээх Төмөр Хулгана жилийн сар шинийн босгон дээр 70 гаруй малчин аймгийн “Аварга малчин өрх”-ээр шалгарсан. Улсын тэргүүний Зэрэг сумаас л гэхэд 6 малчин өрх аймгийн Аварга малчин болсны нэг нь Бургасан багийн малчин Д.Амарзаяа, н.Тунгалагцэцэг нар юм. Эднийх 1990-ээд оноос хойш мал малласан бөгөөд 30-аад жилийн хөдөлмөрөө ийнхүү аймагтаа үнэлүүлж байна. Д.Амарзаяа, н.Тунгалагцэцэг нарт аймгийн "Аварга малчин өрх"-ийн шагнал гардуулсан энэ өдөр Амарзаяагийн аав Дүгэржав гуай "Аймгийн алдарт уяач" цол хүртлээ. н.Дүгэржав гуай Хурдан морьдыг нь унаж уралдуулж байсан хүүтэйгээ хамт нэг өдөр ийм хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна. ВИДЕО: Огноо: 7/10/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1089 Мэдээ таалагдсан: