"Хотол төгс" хэмээх Төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас 29 уяач “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” цол хүртлээ. Үүнд Мянгад сумын Чацаргант багийн уяач Х.Нямцоож, Цагаанбулан багийн уяач н.Нямочир, Л.Одбаяр, Баянхошуу багийн уяач Л.Цогбаяр нарын 4 уяач, Зэрэг сумаас "Тээлийн унага" уяачдын холбооны уяач Д.Зулбадрах нар багтсан байна. Монгол төрийнхөө их баяр, аймаг, сум, бүсийн баяр наадамд ажнай хурдан хүлэг морьдоо уяж уралдуулан олон удаа түрүү, айраг авсан амжилтаа үнэлүүлж ийм эрхэм хүндтэй цол хүртэж буй уяачдын шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардуулж баяр хүргэв.ВИДЕО: Огноо: 7/10/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1693 Мэдээ таалагдсан: