Зэрэг сумын Гүвээ багийн малчин Г.Эрдэнэбат "Аймгийн аварга малчин өрх" боллоо



Нэгдэл, нийгмийн тэр цаг үеэс хойш тасралтгүй 50-иад жил мал малласан Зэрэг сумын Гүвээ багийн малчин Г.Эрдэнэбатын гэр бүл "Хотол төгс" хэмээх Төмөр хулгана жилийн сар шинийн босгон дээр мал маллах арга туршлага, амжилт , ололт, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн "Аймгийн аварга малчин өрх" боллоо.



Олон жил мал малласан хашир туршлагатай энэ малчин 2013 онд "Сумын аварга малчин" болж байсан бол түүнээс хойш 7 жилийн дараа аймгийн аварга болж байна. Тэрбээр бэлчээрийн даацад тохируулан малаа малладаг, хамгийн ихдээ 500-800 толгой мал тоолуулж ирсэн хэмээн ярьж байлаа.

ВИДЕО: 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ