Энэ жил Буянт гол дагуу замын тэмдэгжүүлэлт хийж, голын ай сав газрыг хамгаалалтад авсан хэдий ч зөрчил буурахгүй байна. Тухайлбал зам дагуу тавьсан машин орохыг хориглосон тэмдэгийг дайрч унагах, зүлгэн дээр машин тавих. Хог хаях, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрах зэрэг зөрчил, дутагдал нэлээд гарч байна гэж Буянт голын хүүхдүүд, Байгаль сэтгүүлч клубээс мэдээллээ.
Түүнчлэн нэг сургуулийн төгсөгчдийн санаачлагаар Ховд хотын төв гудамжинд төгөл, модоор урласан олон бүтээн байгуулалт хийсэн байдаг. Гэтэл зарим иргэд тодорхойгүй шалтгааны улмаас бүтээн байгуулалтыг сүйтгэж, гудамж талбайн өнгө үзэмжийг бууруулжээ. Иймд хотын соёлыг төлөвшүүлэхэд саад болж буй олон зүйлийн эсрэг тэмцэх, ёс зүйгүй, бүдүүлэг үйлдэлд хариуцлага тооцохыг тус клубээс иргэдэд уриалж байна. Ташрамд Ховд хотын түүхт 335 жилийн ой энэ онд тохиож буй юм. Үүнтэй холбогдуулан хотын төвийн гудамж, талбайн өнгө үзэмжийг сайжруулах чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч ажиллаж байна.