Жилийн 4 улирлын турш байгаль цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд буянт мал сүргээ адгуулан аймаг, сум орон нутгийнхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй тэдгээр малчдаас "Хотол төгс" хэмээх Төмөр Хулгана жилийн сар шинийн босгон дээр 70 гаруй малчин аймгийн “Аварга малчин өрх”-ээр шалгарсан. Тэдний нэг нь Зэрэг сумын Бураа багийн малчин Г.Эрдэнэ-Очир, Анхтуяа нар юм. Аварга малчдын хүндтэй шагналыг аймгийн ИТХ-ын дарга Пүрэвганди, аймгийн ИХ-ын төлөөлөгч, Ховд аймаг дахь Зэрэг сумын Нутгийн зөвлөлийн дарга Т.Дэлгэрсайхан нар гардуулж баяр хүргэлээ. Мөн сум, багийн удирдлагууд баяр хүргэж амжилтаа улам бүр ахиулан хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж улсын аварга малчин гэр бүл, Хөдөлмөрийн баатар болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлсэн юм.
ВИДЕО: