
Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг 2026 онд орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхээр Батлан хамгаалахын сайд, аймгийн Засаг даргын байгуулсан хамтран ажиллах гэрээ болон холбогдох хууль, Цэргийн штабын 2026 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу багийн Засаг дарга нарын
“Цэргийн бэлтгэл” гурван хоногийн зохион байгуулж байна.

Өнөөдөр /2026.05.20/ эхэлсэн сургалтыг нээж аймгийн Засаг дарга М.Амарсанаа үг хэллээ.
Тэрбээр,
Аймаг орон нутгийн цаг үеийн ажил, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.

Мөн:
Багийн Засаг дарга бол төр, иргэнийг холбосон анхан шатны удирдлагын хамгийн чухал төлөөлөл байдаг. Иймээс та бүхэн зөвхөн өдөр тутмын ажил үүргээ биелүүлэхээс гадна эх оронч үзэл, сахилга хариуцлагын үлгэр дуурайлал болж, батлан хамгаалах үйл ажиллагаанд бэлэн байх үүрэгтэй.
Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах “Цэргийн бэлтгэл” сургалт Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангид үргэлжилнэ.