"Хүнсний аюулгүй байдал-Дотоод хяналт* сургалт зохион байгуулав

May be an image of text

"Хүнсний аюулгүй байдал-Дотоод хяналт"
сургалтад 14 сумын хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч 120 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. 

May be an image of one or more people

Энэхүү сургалтаар хүнсний аюулгүй байдлын талаар мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаандаа дотоодын хяналт шалгалтыг хэрхэн хийх талаар арга зүйн мэдлэг олгох, дадлага ажлыг мэргэжлийн сургагч багшийн удирдлага дор явуулснаараа онцлог, үр дүнтэй боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна.

May be an image of one or more people

Сургалтад оролцогчдод аймгийн Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс зэрэг  байгууллагуудаас хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын товч мэдээллийг өглөө. Мөн оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцлоо.

May be an image of one or more people, people studying and text

Сургалтад оролцогчдоос сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сургалтын үр дүн, сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллалаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 

No photo description available.

May be an image of text

May be an image of one or more people and people studying

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ