Ховд аймгийн нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын дундаж өндөр 1-7 см байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Мөнххайрхан, Дуут, Алтай, Ховд сумын нутгаар ургамлын ургалт сайн, бусад нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.
Сүүлийн үед хөрсний гадрага дээр 40 градусаас дээш гарч халсан өдөр 7-10 байжээ. Эдгээр нөхцөл байдал нь бэлчээрийн ургамлын ургалтад таатай биш нөлөөлсөн. Ургамлын ургалт удааширалтай байгаа гэж Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.