Зэрэг сумын Эхэн багийн малчин С.Одбаяр, Б.Баярсайхан нар "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ" боллоо



Малчин бүр мал маллах өөр өөрийн гэсэн арга туршлагатай. Энэ жил аймгийн аварга малчин гэр бүлээр шалгарсан Зэрэг сумын Эхэн багийн малчин С.Одбаяр, Б.Баярсайхан нар 20 гаруй жил мал маллахдаа усны тунгалаг, ургамлын соргогийг даган отор, нүүдэл хийхэд түлхүү анхаарч иржээ. Эднийх жилдээ 10 гаруй удаа нүүдэл хийдэг гэнэ. Намар 9-10 сард ердөө ганцхан сарын хугацаанд л голдоо бусад хугацаанд нь баруун уул, хавцлаар голдуу нутаглаж малаа малладаг байна. Өнгөрсөн жил 600 гаруй мал тоолуулсан бол энэ хавар 200 гаруй төл хүлээн авч мал сүргээ өсгөжээ.  

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ