"Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан С.Даваахүүгийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ХХААГ-ын дарга Б. Бямбажав нараар ахлуулсан ажлын хэсэг гардуулж, баяр хүргэв.
Малчин С.Даваахүү нь Дуут сумаас төрж буй 6 дахь, Хөх бэлчир багаас төрж буй 4 дэх “Улсын аварга малчин” болж байна.
Түүний хувьд мал аж ахуйн салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа. Мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн, 2020 оны жилийн эцсээр 2337 мянган тоо толгой мал тоолуулжээ.
Тэрбээр 1989 онд сумын уртын ноосны аварга, 2009 онд Сумын сайн малчин, 2012 онд Аймгийн сайн малчин цол хүртэж байсан гээд туршлагатай, үлгэр жишээ малчдын нэг.
Аав Самдан нь одоогоос 66 жилийн өмнө буюу 1955 онд БНМАУ-ын хамгийн “Сайн малчин цол” тэмдгийг хүртэж байжээ. Аав ээжийнхээ малч ухаан, арга туршлагыг өвлөн амжилтыг нь үргэлжлүүлж, хөдөлмөр зүтгэлээ төрдөө ийнхүү үнэлүүлж байгаад ах дүү, нутгийн олон нь талархалтай байлаа.
С.Даваахүү аав ээжээсээ 13-уулаа. Түүний отгон дүү нь “Аймгийн хошой аварга малчин”, дунд дүү нь “Сумын сайн малчин”.
Удам дамжсан энэ малчных Манхан сумын Тахилт багийн нутаг “Түргэний ам” гэх газар оторлож мал сүргээ малласаар явна.
ВИДЕО:
ЭХ СУРВАЛЖ:WWW.NEWKHOVD.MN