Булган сумын малчин А.Баатархуягийнх жилдээ 600 гаруй км зам туулж нүүдэллэдэг



Алс баруун хязгаар Булган сумын Алагтолгой багийн малчин А.Баатархуяг, гэргий Х.Отгонбаяр нар мал маллах арга туршлага, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж "Монгол Улсын аварга малчин өрх"-өөр шалгарлаа. Аваргын шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Ховд аймаг дахь Булган сумын Нутгийн зөвлөлийн дарга Б.Ганзориг болон Булган сумын харьяат удирдах албан тушаалтан, сум орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэсэн юм.


Улсын аварга малчин А.Баатархуягийнх таван төрлийн 2000 орчим толгой малтай. Малаа өсгөж тоог нь нэмэгдүүлэх гэхээсээ илүү сүүлийн жилүүдэд чанаржуулах асуудалд түлхүү анхаарч байна гэлээ.



Эднийх өвөлжөөндөө ч тэр зусландаа ч нэг талдаа 150 км зам туулж очдог байна. Жилдээ бараг 600-700 км нүүдэллэдэг гэсэн үг. Бэлчээр ус, ургамлын соргогийг даган нутаглаж, отор нүүдэл их хийж байвал мал сүрэг өснө, тарга тэвээрэг ч сайн авна хэмээн ярьж байлаа.



ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ