Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Доржийн Анхбаяр Улсын аварга малчин цол хүртлээ. Д.Анхбаяр аваргынх Чандмань сумын нутаг “Ногоон булуу” гэх газар ах дүү, айл саахалтаараа хаяа даран бууж Улсын аваргын хүндтэй шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан болон Чандмань сумын харьяат удирдах албан тушаалтан, сум орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэв.
Улсын аварга малчин Анхбаяр аав ээжээсээ мөн Чандмань нутгаас төрөн гарсан олон сайхан аваргуудын мал маллах арга туршлагыг өвлөж 20 гаруй жил маллаж яваа хашир туршлагатай малчдын нэг. Тэрбээр Чандмань сумаас төрж буй 21 дэх Улсын аварга малчин болж байна. Эднийх 5 төрлийн 2000-аад толгой малтай. Хонь, тэмээг түлхүү өсгөн малладаг байна.
ВИДЕО: