Улсын аварга малчин Б.Хүрэлдовчингийнх үхэр сүргийнхээ тоогоор сумандаа тэргүүлж байна



Зэрэг сумын Гүвээ багийн малчин Б.Хүрэлдовчин Улсын аварга малчин цол хүртлээ. Удам залган 30 гаруй жил эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж байгаа Улсын аварга малчин Б.Хүрэлдовчингийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.


Зэрэг сум 564 малчин өрхтэй. Үүнээс Гүвээ багт 147 малчин өрх бий. Малчин Б.Хүрэлдовчин нь Гүвээ багаас тодорч буй дөрөв дэх Улсын аварга малчин гэдгээрээ онцлогтой. Б.Хүрэлдовчин, Н.Алдар нар анх 100 гаруй малтай өрх тусгаарлан айл болж байсан бол хамтын хөдөлмөрийнхөө үр дүнд өдгөө 1300 орчим толгой болжээ. 2020 оны мал тооллогын дүнгээр үхэр сүргийн тоо толгойгоор сумандаа тэргүүлж байгаа юм. Энэ жилийн тухайд нийт 500 гаруй төл хүлээн авсан байна. 


Эднийх ихэвчлэн Чандмань, Мөст, Манхан сумын нутгаар 100 орчим км замыг туулж тал хээр, өндөр уул хосолсон байгалийн бүс бүслүүр бүхий шимт газраар отор нүүдэл хийн мал сүргээ тарга тэвээрэг авахуулдаг байна.  

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ