Улсын аварга тариаланч Д.Аманжол жилд дунджаар 60-80 тонн ургац хураан авдаг



Ховд аймгийн газар тариалангийн гол бүс нутаг буюу бүх төрлийн хүнсний ногоо, жимс тариалалтаараа тэргүүлж яваа сумдын нэг бол Буянт сум. Өгөөж баян газрын хишгээ хүртэж, газар тариалангийн салбарт зориулсан олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн  улс, аймгийн аварга тариаланчид энэ нутагт олон бий. Энэ жилийн тухайд Буянт сумын тариаланч Д.Аманжол шинээр "Улсын аварга тариаланч” цол хүртлээ. Удам залган 20 гаруй жилийн хугацаанд газар тариалангийн салбарт ажиллаж байгаа түүний шагналыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын баг, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч, баяр хүргэв. 



Улсын аварга тариаланч Д.Аманжолын гэр бүл нийтдээ 10-12 га талбайтай. Үүний 5-6 орчим га талбайд хүнсний ногоо, тэр дундаа төмс, лууван, тарвасыг түлхүү тариалж байна. Мөн талбайн бусад хэсэгт хадлан бэлтгэх ба жилд дунджаар 60-80 тонн ургац хураан авдаг аж. 

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ