Бод малын зохиомол хээлтүүлэгчийн технологич бэлтгэх сургалт болж байна



Сүүлийн жилүүдэд малын тоог нэмэгдүүлэхээс илүү чанарыг сайжруулж, цөөн атлаа ашиг шим сайтай мал өсгөн үржүүлэх хүсэл эрмэлзэлтэй малчин, аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна. Салбарын яамнаас арвин ашиг шимт цэвэр үүлдрийн малын үржүүлгийг бодлогоор дэмжиж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа мал үржлийн технологич мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байна. Үүний нэг жишээ бол “Бог, бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх” сургалт юм.

Бод малын зохиомол хээлтүүлэгчийн технологич бэлтгэх вакум сургалт энэ сарын 14-нөөс 27-ны хооронд Улаанбаатар хот болон Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үргэлжилж байна. Сургалтад 6 аймаг, Улаанбаатар хотын 30 гаруй иргэн хамрагдаж, малынхаа ашиг шимийг сайжруулахад анхаарч байна. Сургалтад хамрагдсан хүмүүстэй эргэх холбоо тогтоож, нэгдсэн зохион байгуулалт буюу хоршооны хэлбэрт оруулах нь чухал. Өөрөөр хэлбэл, технологичоор бэлтгэгдсэн хүмүүс аймаг, бүс нутагтаа энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг болно. Улмаар үйлчилгээ үзүүлсэн малын тухай мэдээлэл нь хөдөө аж ахуйн цахим системд орж, “баталгаатай, эрүүл, гарал үүсэл нь тодорхой” малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

ЭХ СУРВАЛЖ:ХХААЯам
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ