Зэрэг сумаас шалгарсан аймгийн аварга малчид болон алдарт уяачийн шагналыг гардууллаа



Сар шинийн босгон дээр Улсын тэргүүний Зэрэг сумаас мал маллах арга туршлага, хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлсэн нэг малчин "АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН", 5 малчин "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" цол хүртлээ. Харин "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ" нэг шалгарсан юм.
Аваргуудын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлыг баг, сум орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулан өгч байр хүргэлээ. 

ВИДЕО:



“Аймгийн Хошой аварга малчин өрх” Бургасан багийн малчин Б.Ганхүүгийн гэр бүл



“Аймгийн аварга малчин”  Гүвээ багийн малчин Т.Гүнсэлмаагийн гэр бүл

 
“Аймгийн аварга малчин”  Гүвээ багийн малчин  Г.Гантөмөрийн гэр бүл 



“Аймгийн аварга малчин” Бураа багийн малчин Д.Ариунболдын гэр бүл



“Аймгийн аварга малчин”  Эхэн багийн малчин Г.Үйтүмэнгийн гэр бүл



“Аймгийн аварга малчин”  Бургасан багийн малчин О.Мандахын гэр бүл


“Аймгийн алдарт уяач”  Г.Отгонбаяр




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ