Зэрэг сумын Бураа багийн малчин К.Баярмянгаа “Алтан төлийн эзэн” боллоо



МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран жил бүр “Алтан төлийн эзэн”-ийг тодруулдаг уламжлалтай. Уламжлалын дагуу Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн малчин К.Баярмянгаагийн гэр бүл “Алтан ишигний эзэн"-ээр шалгарав.


К.Баярмянгаа, Г.Наранцэцэг нар 
"Хөдөлмөр"
нэгдлийн үед 20 малтай өрх тусгаарлан айл болж байсан тэр цагаас хойш 30 гаруй жил хамтдаа хөдөлмөрлөж, өдгөө 1200 орчим толгой болгон өсгөж буйгаас ямаан сүргийнхээ тоо толгойгоор сум орон нутагтаа тэргүүлж, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад идэвх санаачлага гарган ажиллаж байна. Энэ жилийн тухайд 600 гаруй төл бойжуулж, Бураа багийнхаа анхны “Алтан төлийн эзэн” болж байгаа юм. 



30 гаруй жил мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж яваа малчин К.Баярмянгаа, түүний гэргий Г.Наранцэцэг нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ