А.Мөнхбаяр удам дамжсан малчин. Одоогоос 11 жилийн өмнө түүний төрсөн ах А.Энхтайван "Улсын аварга малчин" болж байсан бол ах А.Алтанхуяг нь 2021 оны амжилтаараа малчин түмнээ хошуучилж "Аймгийн аварга малчин цол хүртсэн. А.Мөнхбаярын хувьд мөн л, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үүлдэр угсаа, ашиг шимийг нь нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөсөн 22 жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлж
“Аймгийн аварга малчин” боллоо.
Нэг айлын 3 хүү Улс, аймгийн аварга малчид болж байгаа нь яах аргагүй малч удмын бахархал. Түүний энэ амжилтыг нутгийн зон олон, ахан дүүс нь хуваалцаж, баяр хүргэхийн сацуу "Монгол улсын аварга малчин" болохыг ерөөж байлаа.