Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 30 метрийн хаданд хашигдсан 150 малыг буулгаж малчинд нь хүлээлгэн өгчээ


Мөнххайрхан сумын Алаг багийн “Хар дав” гэх газар хаваржиж буй малчин Б.Энхбаатарын 150 бог мал хаданд хашигджээ. Тухайн малчнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн  5 алба хаагч, 1 автомашинтай, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч 1 автомашинтай, нийт 9 алба хаагч 2 автомашинтай очиж 30 гаруй метрийн өндөр хаданд хашигдсан малыг буулгаж малчин Б.Энхбаатарт  хүлээлгэн өгсөн байна.



Бэртэж гэмтсэн хүн байхгүй, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ