Чандмань сумын Урд гол багийн малчин Б.Цэвээнпүрэв “Аймгийн аварга малчин” цол хүртлээ

May be an image of 2 people, people standing and outdoors

Таван хошуу малыг өсгөнө гэдэг амаргүй бөгөөд хүнд ажил. Малчин хэмээх энэ амаргүй амьдралыг зорилгоо болгож өдгөө мал аж ахуйн салбарт тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөж яваа Чандмань сумын Урд гол багийн малчин Б.Цэвээнпүрэв гэр бүлийн хамтаар мал маллах арга туршлага, амжилт ололтоо үнэлүүлэн "Аймгийн аварга малчин" цол хүртлээ.

May be an image of 3 people and people standing

Тэрбээр 1985 онд 8-р ангиа төгсөөд илгээлтийн эзэн болж, улмаар 1987 онд 3 жилийн цэргийн албанд татагдан гагнуурын мэргэжил эзэмшин халагдсан байна. Б.Цэвээнпүрэв Улсын нийслэл Улаанбаатар хотноо үеийн залуусын хамт Улаан хуарангийн барилгын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаад 1991 оноос хойш өдийг хүртэл төрөлх нутагтаа мал маллаж явна.

May be an image of 5 people, people standing and outdoors

Аймгийн аварга малчин Б.Цэвээнпүрэвийн гэргий мөн малч удамтай. Монгол улсын гавьяат малчин Д.Лхагва гуайн охин юм.  

May be an image of nature

Аваргынх энэ хавар "Гүвээ" гэх газраар отор нүүдэл хийж мал сүргээ адгуулж байна. Малч удмаа үргэлжлүүлэн алдартан гавьяатнуудынхаа арга туршлагаас суралцаж яваа тэдний гэр бүл мал сүргээ таван төрөл дээр нь  өсгөсөөр өдгөө 1200 гаруй  толгойд  хүргэжээ. Энэ хавар 500-аад төл авч, мал сүргээ өсгөсөн байна. 

ВИДЕО:



9 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

7 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ