Чандмань сумын Сүлжээ багийн малчин Д.Батсайхан "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо



Чандмань сумын түүхэнд Хөдөлмөрийн баатар хоньчин нэг, Гавьяат малчин хоёр, Улсын аварга малчин 22 төрөн гарсан байдаг. Алдартан гавьяатнуудынхаа арга туршлагаас суралцаж мал сүргээ маллаж яваа малчдын нэг нь Сүлжээ багийн Д.Батсайханых юм.



“ШАР ДОВОН” гэх газар хаваржиж буй малчин Д.Батсайхан, О.Оюунчимэг нар малч удмаа үргэлжлүүлэн 20 гаруй жил мал маллаж явна. Тэд 2000 оны эхээр гэр бүл болохдоо хоёр талын аав ээжийн өгсөн 150 толгой малтай айл болж байжээ. Түүнээс хойш дөрвөн төрөл дээр нь өсгөн үржүүлсээр 1500 толгойд хүргэсэн байна. Эднийх энэ хавар 500-аад төл хүлээн авч мал сүргээ өсгөжээ.


Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан амжилт ололтыг нь үнэлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цол олголоо. Малчин Д.Батсайхан, О.Оюунчимэг нарын шагналыг аймгийн Засаг дарга Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв.



ВИДЕО:







 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ