Сар шинийн босгон дээр Дарви сумаас зургаан малчин "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан. Тэдний нэг нь Мөнгөн аяга багийн малчин Ж.Алтангадасын гэр бүл юм. Тэрбээр 30 гаруй жил мал маллаж байгаа, 1100 гаруй толгой малтай. Буурлуудынхаа малч ухааныг өвлөн мал сүргээ өсгөн үржүүлсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн Ж.Алтангадас, П.Саранцэцэг нарын хүндтэй шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэв.Малчин болж, мал маллана гэдэг амаргүй. Нэгдэл нийгмийн үед 150 толгой малтай анх малчин болж байжээ. Аваргынх энэ хавар "Дунд худаг" гэх газар хаваржиж 500-д төл хүлээн авч мал сүргээ өсгөсөн байна.ВИДЕО: Огноо: 4/14/2022 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 801 Мэдээ таалагдсан: