Чандмань сумын малчин Л.Артаг "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" боллоо

May be an image of 2 people, people standing and outdoors

Чандмань сумын түүхэнд одоогоор Хөдөлмөрийн баатар хоньчин нэг, Гавьяат малчин хоёр, Улсын аварга малчин 22 төрөн гарсан байдаг. Тэдний нэг нь тус сумын Талын булаг багийн малчин, Монгол улсын гавьяат малчин Дүгэрийн Лхагва гуай юм. Нас сүүдэр 80 гарч яваа ч хүүхдүүддээ туслан одоо ч мал маллах ажилд гар бие оролцсоор байна. Тэрбээр таван хүүхдээ малчин болгосон. Хоёр нь аймгийн аварга малчин болсны нэг нь Артаг юм.

May be an image of 2 people, people standing and indoor

Л.Артаг малчин болохоор шийдэн 1993 онд 6-р ангиасаа сургуулиас гарч аав ээжийнхээ мал маллах арга туршлагад суралцжээ. Улмаар 2005 онд гэргий Д.Уламдэлгэртэй гэр бүл болон өрх тусгаарласан тэр цагаас хойш бие даан мал малласан байна.

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Гавьяат малчин аавынхаа арга туршлагыг хэрэгжүүлж малаа 1000-аас дээш тоолоогүй, бэлчээрт ээлтэй учраас хонин сүргийг түлхүү өсгөж иржээ. Мөн ямааныхаа тоо толгойг 200-д барьж бэлчээрээ хамгаалдаг байна. Тоо биш малынхаа чанарт түлхүү анхаардаг малчин Л.Артагийнх “САНГИЙН АРЫН ХАШАА” гэх газар хаваржиж байна. Энэ хавар 400-аад төл хүлээн авсны 100 нь ишиг. Малыг өсгөж болох ч бэлчээрийг тэлэх боломжгүй учраас аль болох хонин сүргийг өсгөдөг гэлээ. Энэ бол Артагийн аав, гавьяат малчин Д.Лхагва гуайн нэг туршлага юм. "Аав ээжийнхээ мал маллах арга туршлагаас одоо ч суралцсаар байгаа даа" хэмээн аварга малчин Л.Артаг түүний гэргий Д.Уламдэлгэр нар ярьж байв.

ВИДЕО:



амьтан болон байгаль гэх мэтийн зураг байж болно


6 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ