Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Ш.Нямдаваа гэргий С.Алтангэрэлийн хамтаар
“Аймгийн аварга малчин” цол хүртлээ. Аваргуудын шагналыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулж, баяр хүргэв.
"Удганы улаан" гэх газар хаваржиж мал сүргээ адгуулж байгаа малчин Ш.Нямдаваа малын чанар ашиг шимд анхаардаг. Иймд нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг байна. Анх 300-аад бог, 50-иад бодтой амьдралаа эхэлж байсан энэ айлын сүргийн тоо өдгөө 1200-д хүрчээ. Энэ хавар 400-аад эх мал төллөхөөс 90 гаруй хувь нь төллөж, одоогийн байдлаар 80 хувийн төл авч мал сүргээ өсгөжээ.
Хоёр цэнхэр алтай, холбоо цэнхэр гурван нуураа түшиж, отор нүүдэл хийн мал сүргээ адгуулдаг тэрбээр нутаг ус, нутгийн зон олон, ханийнхаа хамтын хөдөлмөрийн үр дүнд буянт малынхаа хишиг буяныг хүртэж энэхүү амжилтад хүрч байгаадаа баяртай байлаа. Хүн гэдэг байгалийн амьтан учраас байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах нь зүйтэй. Энэ ч үүднээс байгальдаа ээлтэй байж, эко орчин бий болгохыг зорин, мал маллах их ажлынхаа хажуугаар сүүлийн жилүүдэд мод бут тариалах ажилд хувь нэмрээ оруулж яваагаа ч дурссан юм.
ВИДЕО: