2021 оны 08 дугаар сарын 30-ны 08:00 цагаас 08 дугаар сарын 31-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 413 сорьцод PCR шинжилгээ хийхэд 249 эерэг, 1013 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 408 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 657-аар нэмэгдэж нийт 8183 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 23, Буянт сумаас 19, Дарви сумаас 17, Дуут сумаас 15, Дөргөн сумаас 6, Зэрэг сумаас 11, Манхан сумаас 12, Мөнххайрхан сумаас 13, Мөст сумаас 3, Мянгад сумаас 9, Үенч сумаас 5, Чандмань сумаас 12, Ховд сумаас 9, Цэцэг сумаас 6, Эрдэнэбүрэн сумаас 5 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 492 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.08.31/ байдлаар нийт 701 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 338 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 39 нь “Ач заяа” эмнэлэгт, 324 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 56 нь 0-18 насны хүүхэд, 56 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 14, хүнд-41, хүндэвтэр-191 бусад нь хөнгөн.
Тэгвэл Жаргалант суманд 2587, сумдад 809 нийт /3396/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 254 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 4816 нь эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт нийт 133 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 36 нь 1 дүгээр тун, 93 нь 2 дахь тунг тариулсан бол 3 дахь тунг 4 хүн тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55571 хүн буюу 87.5 хувь нь 1 дүгээр тунд, 51164 хүн буюу 80,6 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"