2021 оны 08 дугаар сарын 27-ны 08:00 цагаас 08 дугаар сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 427 сорьцод PCR шинжилгээ хийхэд 87 эерэг, 985 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 345 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 432-оор нэмэгдэж нийт 6862 боллоо.
Тодруулбал, Манхан сумаас 8, Буянт сумаас 4, Дарви сумаас 18, Дуут сумаас 13, Үенч сумаас 15, Чандмань сумаас 7, Алтай сумаас 13, Булган сумаас 12, Дөргөн сумаас 19, Зэрэг сумаас 7, Мөнххайрхан сумаас 4, Мөст сумаас 8, Ховд сумаас 5, Цэцэг сумаас 8, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 332 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.08.28/ байдлаар нийт 606 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 325 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 43 нь “Ач заяа” эмнэлэгт, 238 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 50 нь 0-18 насны хүүхэд, 46 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 9, хүнд-43, хүндэвтэр-178 бусад нь хөнгөн.
Тэгвэл Жаргалант суманд 2058, сумдад 616 нийт /2674/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 193 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 4089 нь эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт нийт 303 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 222 нь вакцины 2 дахь, 81 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55533 хүн буюу 87.4 хувь нь 1 дүгээр тунд, 51056 хүн буюу 80,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"