2021 оны 08 дугаар сарын 29-ний 08:00 цагаас 08 дугаар сарын 30-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 250 сорьцод PCR шинжилгээ хийхэд 75 эерэг, 1063 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 185 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 260-аар нэмэгдэж нийт 7526 боллоо.
Тодруулбал, Манхан сумаас 26, Буянт сумаас 8, Дарви сумаас 18, Дуут сумаас 13, Үенч сумаас 6, Чандмань сумаас 7, Алтай сумаас 16, Булган сумаас 8, Дөргөн сумаас 4, Зэрэг сумаас 14, Мөнххайрхан сумаас 4, Мөст сумаас 18, Мянгад сумаас 3, Ховд сумаас 6, Цэцэг сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 100 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.08.30/ байдлаар нийт 670 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 348 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 45 “Ач заяа” эмнэлэгт, 277 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 72 нь 0-18 насны хүүхэд, 46 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 11, хүнд-40, хүндэвтэр-185 бусад нь хөнгөн.
Тэгвэл Жаргалант суманд 2291, сумдад 784 нийт /3075/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 198 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 4562 нь эдгэрлээ.
Харин Жаргалант сумын иргэн Ч. 62 настай, эрэгтэй. Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэрээр 08 дугаар сарын 27-нд нас баржээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сүүлийн 24 цагт нийт 3 хүн вакцины 2 дахь тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55535 хүн буюу 87.5 хувь нь 1 дүгээр тунд, 51071 хүн буюу 80,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"