2021 оны 08 дугаар сарын 31-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 167 сорьцод PCR шинжилгээ хийхэд 56 эерэг, 1086 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 365 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 421-ээр нэмэгдэж нийт 8604 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 8, Булган сумаас 19% Буянт сумаас 10, Дарви сумаас 30, Дуут сумаас 7, Дөргөн сумаас 6, Зэрэг сумаас 3, Манхан сумаас 26, Мөнххайрхан сумаас 3, Мөст сумаас 26, Мянгад сумаас 6, Үенч сумаас 5, Чандмань сумаас 7, Ховд сумаас 10, Цэцэг сумаас 15, Эрдэнэбүрэн сумаас 5 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 235 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.01/ байдлаар нийт 771 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 386 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 43 нь “Ач заяа” эмнэлэгт, 342 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 66 нь 0-18 насны хүүхэд, 55 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 9, хүнд-35, хүндэвтэр-241 бусад нь хөнгөн.
Тэгвэл Жаргалант суманд 2741, сумдад 885 нийт /3636/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 62 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 4878 нь эдгэрлээ. Харин Жаргалант сумын иргэн Б. 79 настай, эрэгтэй. Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр, архаг, хууч өвчний хавсарсан оношоор 08 дугаар сарын 29-нд нас баржээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сүүлийн 24 цагт нийт 290 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 101 нь 1 дүгээр тун, 187 нь 2 дахь тунг тариулсан бол 3 дахь тунг 86 хүн тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55672 хүн буюу 87.6 хувь нь 1 дүгээр тунд, 51351 хүн буюу 80,8 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"