Өнөөдөр /2021.08.31/ аймгийн Онцгой комиссын дэргэдэх
“Шуурхай штаб” хуралдаж коронавируст халдварын тархалтын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн ач холбогдлын талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв.
Халдварыг эрт илрүүлэх үүднээс
“Шинжилгээний цэг”-ийг нэмэгдүүлсэн. Гэвч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй иргэд өөрсдийгөө тандах зорилгоор шинжилгээ өгч эмч, эмнэлгийн ажилчдын ачааллыг нэмэгдүүлж байна. Үүнийг дагаад үргүй зардал их гарч байгаа учраас Баатархайрхан багт гаргасан
“Шинжилгээний цэг”-ийг маргааш өглөөнөөс /2021.08.31/ эхлэн татан буулгахаар боллоо.
Харин “Тээвэрлэлтийн баг”-ийг нэгээр нэмэгдүүлж халдвар авсан, хэвтүүлэн эмчлэх шаардлагатай иргэдийг тээвэрлэн эмнэлэгт хүргэх ажлыг шуурхай болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Мөн маргаашнаас /2021.08.31/ эхлэн шинжилгээ өгөх иргэдээс тусгай асуумж асуух ба коронавируст халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол тухайн иргэнийг шинжилгээнд хамруулахгүй байхаар боллоо. Ингэснээр өдөрт авч буй шинжилгээ үр дүнтэй болно, үргүй зардал багасна, халдвар авсан иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирна гэж тооцоолж байна.
Төр, хувийн хэвшлийн эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх, орны тоог нэмэгдүүлэх, хичээл сургуулийн үйл ажиллагаа, малын гоц халдварт Шүлхий өвчний нөхцөл байдал, мал махны үнэ нэмэгдсэн зэрэг аймаг, орон нутагт тулгамдаж буй бусад асуудлыг маргааш /2021.08.31/ аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэж, зохих шийдвэр гаргахаар боллоо.