2021 оны 08 дугаар сарын 28-ны 08:00 цагаас 08 дугаар сарын 29-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 271 сорьцод PCR шинжилгээ хийхэд 57 эерэг, 834 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 347 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 404-өөр нэмэгдэж нийт 7266 боллоо.
Тодруулбал, Манхан сумаас 11, Буянт сумаас 4, Дарви сумаас 9, Дуут сумаас 13, Үенч сумаас 8, Чандмань сумаас 7, Алтай сумаас 9, Булган сумаас 4, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 6, Мөнххайрхан сумаас 2, Цэцэг сумаас 15, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 310 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.08.29/ байдлаар нийт 617 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 327 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 45 “Ач заяа” эмнэлэгт, 245 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 64 нь 0-18 насны хүүхэд, 46 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 11, хүнд-42, хүндэвтэр-181 бусад нь хөнгөн.
Тэгвэл Жаргалант суманд 2204, сумдад 695 нийт /2899/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 238 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 4331 нь эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт нийт 14 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 12 нь вакцины 2 дахь, 2 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55535 хүн буюу 87.5 хувь нь 1 дүгээр тунд, 51068 хүн буюу 80,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"