Admin 9/11/2018 Photo, Design 5 Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежид 2018-2019 оны хичээлийн 32 мэргэжлээр 1045 хүүхэд суралцана Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж 2018 оны 09 дүгээр сарын 08 ны өдөр "Багш нарын бага хурал"-аа зохион байгуулж, өнгөрсөн хичээлийн жилийн ажлын үр дүн, ололт амжилтуудыг дүгнэж, 2018-2019 оны хичээлийн зорилго зорилтуудыг хэлэлцэн дэвшүүллээ. Тус сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд багш, ажилтан бүр ажилдаа бүтээлч, эерэг хандлагаар хандаж, ёс зүйг дээдлэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулан, багшийн хөгжлийг дэмжин, эрүүл, ая тухтай орчинд түншлэл хамтын ажиллага 9/11/2018
Admin 9/11/2018 Photo, Design 5 2018-2019 оны хичээлийн жилд Ховд их сургуульд 2400 гаруй оюутан суралцана Төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургууль 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, БСУГ-ын мэргэжилтэн С.Алтангэрэл, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор, профессор Б.Нямдорж болон бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, МУ-ын гавьяат багш Б.Цэрэнжав, Д.Батчулуун, эрдэмтэн багш нар болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, оюутнууд оролцлоо. Хичээлийн шинэ жилийн үйл ажиллага 9/11/2018
Admin 9/10/2018 Photo, Design 5 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуульд 19419 сурагч, төрийн өмчийн 32, хувийн хэвшлийн 13 цэцэрлэгт 7500 гаруй хүүхэд хамрагдаж байна Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эхэлж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд нээлтээ хийж шавь нараа хүлээн авч байна.Аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Пүрэвхүү болон холбогдох албаны хүмүүс сургууль, цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнүүдэд оролцож, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудад сурлага хөдөлмөрийн амж 9/10/2018
Admin 9/8/2018 Photo, Design 5 “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа БСШСЯ-ны дэргэдэх боловсролын мэдээллийн системийн багаас боловсруулсан хөтөлбөрийн дагуу “БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ”-ийн сургалтыг 2018 оны 9 сарын 6,7-ны өдрүүдэд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд зориулан зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл тус сургалтад Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 2 төвийн арга зүйч багш нийт 27, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд нийт 30 хүн оролцов. Сургалтыг БСМ 9/8/2018
Admin 9/3/2018 Photo, Design 5 УИХ-ын Б.Пүрэвдорж Марико ББСБ-тай хамтран тойргийнхоо сумдын сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүлэв Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 2-р сургуулийн сурагч Б.Нандин-Эрдэнийн хүсэлтээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тус сургуулийн 7Б ангийн багш, сурагчдын ширээ сандлыг Монгол Японы хамтарсан "Марико" ББСБ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн шинэчиллээ.Тус ангид тулгамддаг байсан зүйл нь сурагчийн ширээ сандал байсан бөгөөд бараг 1990 оноос хойш ашиглаж байсан ширээ сандал нь хуучирч муудсан байжээ. Иймээс тус ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид захидал бичсэнээр 9/3/2018
Admin 8/31/2018 Photo, Design 5 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдын сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүллээ 2018-2019 оны хичээлийн жилийн босгон дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдын сургуулиудын сургалтын орчинд дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, гишүүнд хандсан багш сурагчдын хүсэлтийг хүлээн авч тойргийнхоо сумдын сургууль болох Жаргалант сумын 12 жилийн 1-р сургууль болоод Цэцэг сумын ЕБС-ийн багш хөгжлийн төвийг тохижуулах, Жаргалант сумын 12 жилийн 2-р сургууль, Чандмань сумын ЕБС тус бүрийн нэг ангийг иж бүрэн тохижуулах ажлыг "Марико ББСБ"-ын хөрөнгө оруулалтаа 8/31/2018
Admin 8/27/2018 Photo, Design 5 БСУГ-аас 2018-2019 оны хичээлийн жилийг угтан "Багш нарын бага хурал" зохион байгууллаа 2018-2019 оны хичээлийн шинэ жилийг угтан аймгийн БСУГ-аас "Багш нарын бага хурал"-ыг энэ оны 08-р сарын 26-ны өдөр Манхан суманд зохион байгууллаа. 2018-2019 оны хичээлийн жилийн Ховд аймгийн Боловсролын салбарын үйл ажиллагааны зорилго зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, зарим журам, дүрмийн талаар нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан "Багш нарын бага хурал"-д ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, сурга 8/27/2018
Admin 8/25/2018 Photo, Design 5 Швейцарийн Цүрихийн их сургуулийн төлөөлөгчид ХИС-д зочлов Швейцарийн Цүрихийн их сургуулийн Нийгмийн антропологи, соёл судлалын тэнхимийн эрхлэгч Петер Финке тэргүүтэй төлөөлөгчид Ховд их сургуульд зочиллоо. Энэ үеэр Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж Швейцарийн Цүрихийн их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиуд хооронд 2017 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах, харилцаагаа идэвхжүүлэх, тогтмолжуулах талаар санал солилцсон юм. Мөн 8/25/2018
Admin 8/20/2018 Photo, Design 5 Ховд аймгийн 17 сумын ЕБС-ийн ахлах ангийн 300 гаруй багш “Stem” хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байна БСШУСЯ-аас санаачлан “STEM ба ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт”-ыг Үндэсний хэмжээнд зохион байгуулж буй сургалт Ховд аймагт эхэллээ. ЕБС-ийн 12 дугаар ангийн “STEM” боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх багц сургалтын II үе шатыг 2018 оны 08-р сарын 20-22-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр бүрэн дунд сургууль дээр зохион байгуулж байга бөгөөд сургалтад Ховд аймгийн 17 сумын ЕБС, МСҮТ 8/20/2018
Admin 8/20/2018 Photo, Design 5 “ОЮУТАН ЦЭРЭГ 2018” хөтөлбөрт ХИС-ийн нийт 61 оюутан хамрагдаж албаа нэр төртэй хаалаа 2018 оны 06 сарын 11-нээс 08 сарын 16-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдсан “ОЮУТАН ЦЭРЭГ 2018” хөтөлбөрт Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн 6 их, дээд сургуулийн 150 оюутан хамрагдан цэргийн бэлтгэл сургуулилалтаа амжилттай дүүргэж тангаргаа өргөлөө. Тангараг өргөх ёслолд ХИС-ийн захирал Б.Нямдорж, дэд захирал О.Мөнхжаргал нар оролцож 2 сарын хугацаанд цэргийн эрдэмд суралцаж, эх орны хүү болсон Ховд их сургуулийн төв сургуулийн 53, Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 8/20/2018