Боловсрол

СӨБ болон Бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын хуваарь гарлаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллах эрх олгох зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж бүртгэлээ явуулсан. Тэгвэл СӨБ болон Бага дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтын хуваарь гарлаа. Шалгалтын хуваарьтай танилцана уу.
3/26/2017

Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургуулийн сурагчид Шүүхийн үйл ажиллагаатай танилцжээ.

Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн Прогресс сургуулийн 11А, 11В ангийн сурагчид 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь шүүхэд хүрэлцэн ирж тус шүүхийн үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ үеэр  Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаа,  шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам нар  хууль эрхзүйн анхан шатны мэдээлэл өгч, сонирхсон асуултанд нь хариулт өгч, харилцан ярилцлаа гэж Шүүхийн мэдээлэл
3/23/2017

“Шүүхийн байгууллагын тухай миний бодол” сэдэвт зохион бичлэгийн уралдааны дүн гарлаа.

Ховд аймгийн шүүхийн түүхт 90 жилийн ой 2017 онд тохиож байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай хамтран 2017 оны 02 сарын 13-наас 03 дугаар сарын 01-ны хооронд Ховд аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд  “Шүүхийн байгууллагын тухай миний бодол” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлан явууллаа.  Тус уралдаанд нийт 7 сургуулийн сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд 1 дүгээр байранд Ховд аймгийн Жарг
3/13/2017

“Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох шалгалт 3-р сарын 26 нд болно.

Монгол Улсын “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 12-р зүйлийн 12.2, “Бага, дунд боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.17, 8 дугаар зүйлийн 3.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор сургуулийн өмнө
3/10/2017

"Талх, нарийн боов үйлдвэрлэл"-ийн сургалтанд оролцогчид гэрчилгээгээ гардан авлаа

Ховд аймгийн Хөгжил политехник коллеж, Дэлхийн зөн ОУБ-ын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран "Талх, нарийн боов үйлдвэрлэл"-ийн сургалтыг зорилтот бүлгийн иргэдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг  2-р сарын 12-21-ны өдрүүдэд Ховд Хөгжил политехник коллежийн "Талх нарийн боовны мастерийн газар зохион байгуулсан байна.  Сургалтанд Жаргалант сумын 12 баг, Манхан, Булган, Дөргөн сумдын зорилтот өрхийн 15 хүн хамрагдсан бөгөөд нийт 10 хоногийн 80 цагийн хичээлд сууж т
3/7/2017

"Цахим ертөнц-Цангасан тархи" сэдэвт илтгэлийн уралдаан боллоо.

Жаргалант сумын 7-р сургуулийн СӨУЗ-өөс санаачлан аймгийн ИТХ, Цагдаагийн газар, ХИС, Дэлхийн зөн ОНХХ-өөс хамтран зохион байгуулсан "Цахим ертөнц-Цангасан тархи" сэдэвт илтгэлийн уралдаан боллоо. Уг илтгэлийн уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан бөгөөд нийтдээ 100 гаруй илтгэлээс шалгарсан шилдэг 30 илтгэлийг  шалгаруулж дүнгээ гаргалаа. Ухаалаг утас, сошиал медиа, интернэтийн зохисгүй хэрэглээний хор уршгийг өсвөр үеийнхэнд
2/23/2017

Ховд Хөгжил Политехник коллеж “Сургалтын орчин-Нээлттэй өдөр” зохион байгууллаа.

Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж нь барилгын мэргэжлийн зөвлөлийн энэ оны анхны хуралдаанаа зохион байгуулсан. Улмаар аймаг орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүндээ сургуулийнхаа орчин, дадлагын газруудын үйл ажиллагааг танилцуулах нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.  Энэ үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон холбогдох хэлтэс агентлагийн дарга мэргэжилтнүүд, Жаргалант сумын удирдлагу
2/7/2017

ХИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэлэлцлээ

Ховд их сургуулийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах ажил 2016 оны 09 дүгээр сарын 05-наас эхэлсэн бөгөөд 32 хүн таван хэсэгт хуваагдан дөрвөн сарын туршид боловсруулсан байна. Уг хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгөөр 2017-2022 онд ХИС-ийг хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээ, судалгааны чадавх, сургалтын бодлого, төлөвлөлт, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, ХИС-ийн засаглал, санхүү, сургалтын орчин, мэдээллийн технологийн хөгжил гэх мэт тэргүүлэх чиглэлээ тодорхойлжээ. Тэрг
1/31/2017

"МОНГОЛ УР ЧАДВАР"-2017 уралдаанд амжилттай оролцсон багш сурагчдад хүндэтгэл үзүүллээ.

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Германы хөгжил хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан "МОНГОЛ УР ЧАДВАР-2017"  ажил мэргэжлийн улсын уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн багш, суралцагчид амжилттай оролцсон талаар бид урьд нь мэдээлсэн. Тухайлбал: Багш С.Батаагийн бэлтгэсэн суралцагч Ц.Долгормаа оролцсон төрөлдөө 1-р байранд шалгарч Дэлхийн Ур Чадвар-2017 уралдаанд оролцох эрх авч, бэлтгэсэн багш Батаа  "ехреrt" багшаар шалгарсан. Харин Багш Ч
1/25/2017

"МОНГОЛ УР ЧАДВАР-2017" ажил мэргэжлийн улсын уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн оюутан н.Долгормаа 1-р байранд шалгарч Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох эрхтэй боллоо.

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан "МОНГОЛ УР ЧАДВАР-2017"  ажил мэргэжлийн улсын уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн багш, суралцагчид амжилттай оролцжээ. Тухайлбал: Багш С.Батаагийн бэлтгэсэн суралцагч н.Долгормаа оролцсон төрөлдөө 1-р байранд шалгарч Араб улсад болох Дэлхийн Ур Чадварын уралдаанд оролцох эрх авч, бэлтгэсэн багш нь  "ехреrt" багшаар шалгарсан байна. Харин Багш Ч.Очир, н.Эрдэнэбаат
1/20/2017
Ховдын мэдээ