Төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургууль 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, БСУГ-ын мэргэжилтэн С.Алтангэрэл, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор, профессор Б.Нямдорж болон бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, МУ-ын гавьяат багш Б.Цэрэнжав, Д.Батчулуун, эрдэмтэн багш нар болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, оюутнууд оролцлоо.
Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж, ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор, профессор Б.Нямдорж нийт профессор, багш ажилчид, оюутнууд болон ХИС-ийн дэргэдэх математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн сурагчиддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, ажил хөдөлмөр, хичээл сурлагад нь амжилт хүслээ.
ВИДЕО: