Admin 6/19/2018 Photo, Design 5 Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүүгээс ЭЕШ болон бусад асуудлаар тодруулав 2017-2018 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд энэ оны 6-р сарын 16-20-ны хооронд явагдаж байна. Энэ жилийн ЭЕШ-ын зохион байгуулалтын онцлог нь Ховд аймаг болон Орхон аймагт шалгалтын материалыг газар дээр нь автомат машинаар уншуулж хариуг нь сурагчдад танилцуулж байгаа явдал юм. Ховд аймгийн тухайд 1632 сурагч ЭЕШ-нд орж байгаа бөгөөд ЭЕШ-ын явц болон бусад асуудлаар аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүүгээс тодруулав.ВИДЕО: 6/19/2018
Admin 6/19/2018 Photo, Design 5 Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн суралцагчид “Оюутан цэрэг” сургалтанд 2 дахь жилдээ хамрагдаж байна Монгол улсын ерөнхийлөгч, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2014 оны хамтарсан тушаалын дагуу “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд хХовд аймаг дахь Хөгжил политехник коллежийн суралцагчид “Оюутан цэрэг” сургалтанд 2 дахь жилдээ хамрагдаж байна. Цэргийн эрдэмд суралцахаар бэлтгэл сургуульдаа гарч буй суралцагчидаа сургуулийн удирдлага болон эцэг эхчүүд үдэж мордууллаа.ВИДЕО: 6/19/2018
Admin 6/17/2018 Photo, Design 5 Элсэлтийн ерөнхий шалгалтанд Ховд аймгийн хэмжээнд 1632 хүүхэд хамрагдаж байна Энэ хичээлийн жилийн ЭЕШ-нд урьд жилүүдээс хамгийн олон буюу нийт 1632 сурагч оролцож байгаа бөгөөд ЭЕШ-ыг БСШУСЯ-ны дэргэдэх БҮТ-ийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга н.Шижир-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, мөн аймгийн БСУГ-ын дарга, дэд дарга, мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж байна. ЭЕШ заавал судлах Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл энэ сарын 16 ны өдөр Монгол хэл, бичиг, Физикийн шалгалт явагдсан бол өнөөдөр Монголын түүх, Англи хэл, Газар 6/17/2018
Admin 6/15/2018 Photo, Design 5 Ховд аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 35 сурагч Тайван улсын Nanhua их сургуульд үнэ төлбөргүй суралцана Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Глобаль удирдагч дээд сургууль, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалт, мэргэжил сонголтын талаар мэдээлэл хүргэх, тэдний санал бодлыг сонсох зорилгоор “Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчид”-тэй уулзалт хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог санаачлан Глобаль удирдагч дээд сургуулийн “1+3” хөтөлбөрийн хүрээнд ерөнх 6/15/2018
Admin 6/15/2018 Photo, Design 5 Ховд аймгийн БСУГ-аас “СӨБ-ын байгууллагын сургалтын орчны стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа Бага насны хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндийн байдал нь хүрээлэн буй орчноос ихээхэн хамаардаг тул тэндий амьдарч, сурч хөгжих орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад нэн хэрэгцээтэй байгаа ерөнхий шаардлагуудыг тусгасан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны ерөнхий шаардлага MNS6558:2015 стандарт"-ыг манай улс мөрдөн ажиллаж байна. Энэхүү стандартыг СӨБ-ын байгууллагуудад хангуулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлүүлэх зорилгоор Ховд аймгийн БСУГ 6/15/2018
Admin 6/15/2018 Photo, Design 5 Төрийн мэдээллийн цаг-Элсэлтийн ерөнхий шалгалтын асуудлаар... Ховд аймгийн 17 суманд 25 сургуулийн 694 бүлэгт 18472 сурагч суралцаж байна. Үүнээс анхлах ангид 3408 хүүхэд суралцаж байгаагаас суурь боловсролыг 1555 сурагч, бүрэн дунд боловсролыг 1785 суралцагч эзэмшиж, 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтанд 1632 суралцагч бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээг Ховд болон Орхон аймагт шууд танилцуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. Дашрамд дурьдахад, өнгөрсөн 5 дугаар сард “Шинэ Монгол” дээд сургуулиас ерөнх 6/15/2018
Admin 6/9/2018 Photo, Design 5 Ховд их сургуулийн 36 дахь хаврын төгсөгчид “ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ"-ээ гардан авлаа Баруун бүсийн боловсрол, шинжлэх ухааны төв Ховд их сургуулийн төгсөгчдөд “ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын аймаг, орон нутгийн удирдлагууд, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Ц.Баасандорж, УЗ-ийн гишүүд, ХИС-ийн СБТЭ дэд захирал, профессор Б.Нямдорж, бүрэлдэхүүний сургуулиудын захирлууд болон эрдэмтэн б 6/9/2018
Admin 6/9/2018 Photo, Design 5 "Оёдол-гар урлал"-ын 14 хоногийн түр сургалтад оролцогчид тайлан үзэсгэлэнгээ гаргалаа Дэлхийн зөн ОУБ-ын Ховд орон нутгийн хөтөлбөрийн санхүүжилтээр "Оёдол-гар урлал"-ын 14 хоногийн түр сургалтыг Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж дээр зохион байгуулж 06-р сарын 08-ны өдөр сургалтанд суусан иргэд тайлан үзэсгэлэнгээ гаргалаа. ВИДЕО: 6/9/2018
Admin 6/8/2018 Photo, Design 5 ХИС-ийн Лицей ахлах сургуулийн сурагч Б.Тогтуунсувдын захидал "ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГЭХ МИНИЙ ҮГ" захидлын уралдааны шилдгээр шалгарчээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран "ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГЭХ МИНИЙ ҮГ" аяныг зохион байгуулсан юм. "ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГЭХ МИНИЙ ҮГ" захидлын уралдааны аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд улсын хэмжээнд ЕБС-д суралцаж байгаа 6-18 насны 180 гаруй хүүхдүүдээс 10516 захидал, 1268 гар зураг ирүүлсэн байна. Түүнээс захидлын төр 6/8/2018
Admin 6/6/2018 Photo, Design 5 Ховд их сургуулийн сургалтын төв Англи хэлний сургалтдаа урьж байна Teen English 14-16 насны хүүхдийн англи хэлний сургалтЭнэхүү сургалт нь өсвөр насны 14-16 насны сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөрөөр орчин үеийн сургалтын техник технологи, заах арга барилыг ашиглан сурагчдыг үе тэнгийнхэнтэйгээ хамтран англи хэлний чадваруудаа системтэйгээр, үр дүнтэйгээр сайжруулах боломжийг олгоно. Мөн гадаад багшийн тусламжтайгаар англи хэлний ярианы чадвараа хөгжүүлэх боломжтой. ВИДЕО:Junior English 10-14 насны хүүхдийн англи хэлний сургалтЭнэхүү сургалт нь 10-14 6/6/2018