Admin 10/28/2020 Photo, Design 5 “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээнд оролцохыг уриалж байна Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоо хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тэгвэл хөгжмийн наадмын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 27-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Нээлтэд Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид болон өсвөрийн хөгжимчид оролцож, шилдэг үзүүлбэрүүдээ толил 10/28/2020
Admin 10/26/2020 Photo, Design 5 СТЕМ боловсролын лабораторийн тоног төхөөрөмж ашиглах арга зүйн бүсчилсэн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн дөрөвдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бүрэн дунд боловсролын СТЕМ буюу математик, физик, хими, дизайн технологийн боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуульд математикийн хэрэглэгдэхүүн, хими, физик, дизайн технологийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг олгосон байна. Мөн зарим сургуульд аудио-видео хэ 10/26/2020
Admin 10/23/2020 Photo, Design 5 Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, нээлтээ хийв Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургууль сургуулийнхаа барилгад өргөтгөл хийснээр 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилга энэ онд шинээр ашиглалтад орлоо. Цаст-Алтай цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм.Нээлтэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон аймаг орон нутгийн удирдах ажилтнууд, тус сургуулийн багш, сурагч, эцэг эх, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцлоо. Улсын төсвийн 5 тэрбум орчим төгрөги 10/23/2020
Admin 10/22/2020 Photo, Design 5 Яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадоржийн хөшөөний нээлт Буянт суманд болов Яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсаны хөшөөний нээлт энэ сарын 21-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын төвд боллоо. Буянт сумын уугуул, "Дууны шүлгийн хаан" хэмээн цоллогдсон Л.Дагвадоржийн амьдрал, уран бүтээлийн дурсгалд зориулсан энэхүү хөшөөг зураач, барималч Б.Аюурзана бүтээжээ. Улмаар нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсаны хөшөө баримлыг шинэ соёлын төвийн урд талбайд суурилуулсан байна.Энэхүү хөшөө баримлыг соёл, утга зохиолын салбарыг хүндэлдэг, түүний төлөө 10/22/2020
Admin 10/12/2020 Photo, Design 5 “Гүн найрагч Сэдбазарын Лувсандондов” номын нээлт болжээ Ховд их сургуулийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Дашзэвэгийн ӨРНӨХДЭЛГЭР “Гүн найрагч Сэдбазарын Лувсандондов” гэх номын нээлтээ хийв.Дэд проф Д.Өрнөхдэлгэр 20 жилийн судалгаа, шинжилгээнийхээ үр дүнд туурвисан тус бүтээл нь дөрвөн бүлэгтэй. Номын нээлтэд ХИС-ийн захирал Б.Нямдорж, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, тэнхимийн хамт олон болон түүний гэр бүл, хамаатнууд хүрэлцэн иржээ. 10/12/2020
Admin 10/5/2020 Photo, Design 5 “Багшаа хүндэтгэе” баярын хурал хийж, шилдэг багш нарыг шагнаж урамшуулав Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан Ховд аймгийн БСУГ-аас “Багшаа хүндэтгэе” сэдэвт багш нарын баярын хурлыг өнөөдөр /2020.10.02/ зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд боловсролын салбарт 1700 гаруй багш ажиллаж байна. Баярын хуралд орон нутгийнхаа хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн ахмад, дунд, залуу багш нарын төлөөлөл 400 гаруй хүн оролцлоо.Мөн баярын хурлын үеэр хүүхэд багачуудыг сург 10/5/2020
Admin 9/25/2020 Photo, Design 5 “Монгол Улсын баруун бүс нутаг дахь шашны нөхцөл байдал” эрдэм шинжилгээний анхдугаар хурал болж байна Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮС НУТАГ ДАХЬ ШАШНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг Ховд их сургууль дээр зохион байгуулж байна. Тус хуралд: • Уламжлалт болон уламжлалт бус шашны дахин сэргэлт, нэвчилт, үйл ажиллагаа • Шашны тархалтад нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйл • Шашин бүс нутги 9/25/2020
Admin 9/25/2020 Photo, Design 5 Манхан суманд шинэ цэцэрлэг ашиглалтад оров Ховд аймгийн Манхан суманд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг баригдаж, ашиглалтад орлоо. Шувуухай цэцэрлэг анх 1961 онд нуурын хөвөөнд 2 гэрт 4 багш, 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Өдгөө Д.Хишигсайхан эрхлэгчийн удирдлаган дор 20 гаруй багш ажилтан 160 гаруй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж байна. 9/25/2020
Admin 9/18/2020 Photo, Design 5 “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл” сэдэвт сургалт болж байна Нээлттэй нийгэм форумаас үйл ажиллагааныхаа стратегийн хүрээнд 2015-2016 онд батлагдан хэрэгжиж буй төрийн бодлого, шийдвэр гаргахад иргэний нийгмийн оролцоог хангах үйл явцыг зохицуулсан гол хуулиудын хэрэгжилтийг дэмжих асуудалд онцгой анхаарч ажилладаг. Энэ хүрээнд иргэдийн оролцооны шинэ арга барилд иргэний нийгмийн байгууллагыг сургаж, хуулийн хэрэгжилтийг хангахад татан оролцуулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.Энэ онд “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгий 9/18/2020
Admin 9/16/2020 Photo, Design 5 Ховд аймгийн БСУГ-т “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хүлээлгэн өгөв Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь орон нутгийн иргэдийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцуулах, хүүхэд багачуудад байгаль орчин, ан амьтдыг хайрлан хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилгоор “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хичээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх насныханд зориулж зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах талаар мэдлэг олгоход чиглэсэн 9 хичээлийн агуулга бүхий хэ 9/16/2020