Цайны зам өв соёлын наадмын хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, баруун бүсийн ууган их сургууль болох Ховд их сургуультай хамтран "Цайны зам" эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд 11 эрдэмтэн судлаач оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн байна. Тэд 300 гаруй жилийн түүхтэй цайны замын үүсэл хөгжил, цайны зам дагуух түүх соёлын дурсгалуудаас гадна Торгоны их замын дараа худалдааны нөр их үйл ажиллагаа явуулдаг байсан цайны зам нь хэрхэн хаагуур явдаг байсан, тэрхүү зам нь эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй байв зэрэг асуудлуудыг хөнджээ. Мөн Цайны замын үүх түүхийг судалснаар баруун бүс нутгийн ард иргэдэд ялангуяа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар ач холбогдолтой болохыг хөндсөн байна.ВИДЕО: Огноо: 9/28/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2429 Мэдээ таалагдсан: