Ховд их сургуулийн дадлагын сууринд Ботаникийн цэцэрлэгийн шав тавьлаа

Ховд Их Сургууль-н зураг.

Ховд их сургуулийн дадлагын сууринд Ботаникийн цэцэрлэгийн шав тавих үйл ажиллагааг 9 сарын 16-нд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ын Барнаул хотын Алтайн улсын их сургуулийн Ботаникийн цэцэрлэгийн захирал, доктор, профессор Александр Иванович Шмаков, Экологи биохими биотехнологийн тэнхимийн доктор, профессор Яковлев Роман Викторович, Ховд их сургуулийн Инноваци, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б. Гантөмөр болон БШТС-ийн Биологийн тэнхимийн багш, оюутнууд оролцсон юм. Ингээд талууд цаашид туршлага нэвтрүүлэн хамтран ажиллахаар боллоо. Ховд аймаг нь эрс тэс уур амьсгалтай учраас цөлжилт, хуурайшил ихтэй. Харин Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаар цөлжилтийг бууруулж, экологийн тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой юм байна. Үүнээс гадна цэцэрлэгт хүрээлэнд тариалсан жимс жимсгэнэ, мод, ургамалаа зах зээлийн эргэлтэнд оруулж, борлуулах эдийн засгийн чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд 100 нэр төрлийн мод, ургамал, жимс жимсгэнэ тариалагдах аж.

Ховд Их Сургууль-н зураг.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ