Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэсвэр хатуужилтай хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох зорилгоор Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Боловсрол соёл урлагийн газартай хамтран
“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2018″ тэмцээнийг аймгийн төв цэнгэлдэх хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын 4 сургууль, Ховд сум, Манхан сумын 6 багийн 42 өсвөрийн аврагч сурагчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Тэмцээний Тэргүүн байранд
• Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор дунд сургууль
Дэд тэргүүн байранд
• Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар дунд сургууль
Гуравдугаар байранд
• Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс дунд сургууль
Тусгай байранд