Боловсрол

Яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадоржийн хөшөөний нээлт Буянт суманд болов

Яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсаны хөшөөний нээлт энэ сарын 21-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын төвд боллоо. Буянт сумын уугуул, "Дууны шүлгийн хаан" хэмээн цоллогдсон Л.Дагвадоржийн амьдрал, уран бүтээлийн дурсгалд зориулсан энэхүү хөшөөг зураач, барималч Б.Аюурзана бүтээжээ. Улмаар нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсаны хөшөө баримлыг шинэ соёлын төвийн урд талбайд суурилуулсан байна.Энэхүү хөшөө баримлыг соёл, утга зохиолын салбарыг хүндэлдэг, түүний төлөө
10/22/2020

“Гүн найрагч Сэдбазарын Лувсандондов” номын нээлт болжээ

Ховд их сургуулийн НХУС-ийн Хэл зохиолын тэнхимийн эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Дашзэвэгийн ӨРНӨХДЭЛГЭР “Гүн найрагч Сэдбазарын Лувсандондов” гэх номын нээлтээ хийв.Дэд проф Д.Өрнөхдэлгэр 20 жилийн судалгаа, шинжилгээнийхээ үр дүнд туурвисан тус бүтээл нь дөрвөн бүлэгтэй. Номын нээлтэд ХИС-ийн захирал Б.Нямдорж, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, тэнхимийн хамт олон болон түүний гэр бүл, хамаатнууд хүрэлцэн иржээ. 
10/12/2020

“Багшаа хүндэтгэе” баярын хурал хийж, шилдэг багш нарыг шагнаж урамшуулав

Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан Ховд аймгийн БСУГ-аас “Багшаа хүндэтгэе” сэдэвт багш нарын баярын хурлыг өнөөдөр /2020.10.02/ зохион байгууллаа. Ховд аймгийн хэмжээнд боловсролын салбарт 1700 гаруй багш ажиллаж байна. Баярын хуралд орон нутгийнхаа хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн ахмад, дунд, залуу багш нарын төлөөлөл 400 гаруй хүн оролцлоо.Мөн баярын хурлын үеэр хүүхэд багачуудыг сург
10/5/2020

“Монгол Улсын баруун бүс нутаг дахь шашны нөхцөл байдал” эрдэм шинжилгээний анхдугаар хурал болж байна

Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮС НУТАГ ДАХЬ ШАШНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг Ховд их сургууль дээр зохион байгуулж байна. Тус хуралд: • Уламжлалт болон уламжлалт бус шашны дахин сэргэлт, нэвчилт, үйл ажиллагаа • Шашны тархалтад нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйл • Шашин бүс нутги
9/25/2020

Манхан суманд шинэ цэцэрлэг ашиглалтад оров

Ховд аймгийн Манхан суманд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг баригдаж, ашиглалтад орлоо. Шувуухай цэцэрлэг анх 1961 онд нуурын хөвөөнд 2 гэрт 4 багш, 25 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Өдгөө Д.Хишигсайхан эрхлэгчийн удирдлаган дор 20 гаруй багш ажилтан 160 гаруй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж байна.
9/25/2020

“Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл” сэдэвт сургалт болж байна

Нээлттэй нийгэм форумаас үйл ажиллагааныхаа стратегийн хүрээнд 2015-2016 онд батлагдан хэрэгжиж буй төрийн бодлого, шийдвэр гаргахад иргэний нийгмийн оролцоог хангах үйл явцыг зохицуулсан гол хуулиудын хэрэгжилтийг дэмжих асуудалд онцгой анхаарч ажилладаг. Энэ хүрээнд иргэдийн оролцооны шинэ арга барилд иргэний нийгмийн байгууллагыг сургаж, хуулийн хэрэгжилтийг хангахад татан оролцуулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.Энэ онд “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгий
9/18/2020

Ховд аймгийн БСУГ-т “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хүлээлгэн өгөв

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь орон нутгийн иргэдийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцуулах, хүүхэд багачуудад байгаль орчин, ан амьтдыг хайрлан хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилгоор “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” хичээлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх насныханд зориулж зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах талаар мэдлэг олгоход чиглэсэн 9 хичээлийн агуулга бүхий хэ
9/16/2020

Зэрэг сумын ерөнхий боловсролын сургууль академич Чулууны Далайн нэрэмжит болов

Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 10 гаруй нь өдгөө нутгийн уугуул, алдар гавьяа зүтгэлээрээ манлайлагч эрхэм хүмүүсийн нэрэмжит болоод байгаа юм. Тэгвэл энэ удаа Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 125 дугаар тогтоол шийдвэрээр Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийг тус сумын уугуул, анхны төгсөгчдийн нэг болох Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат з
9/5/2020

Ховд их сургууль 2020 -2021 оны хичээлийн жилд шинээр 3 хөтөлбөр нээжээ

9-р сарын 01-ний энэ өдөр баруун бүсийн ууган их сургууль Ховд их сургууль нь журмын дагуу бэлтгэлээ хангаж сургалтын үйл ажиллагаа цахимаар эхэллээ. 2020-2021 оны хичээлийн жилд  тус сургууль нь 200 гаруй багш ажилчид, нийт 1600 гаруй оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулна. Үүний 200 гаруй нь шинээр элсэн суралцаж буй оюутан юм. Тус сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд:-Цар тахлын үед онлайн сургалтын олон хэлбэрийг сургалтандаа нэвтрүүлэх-Зарим хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүл
9/1/2020

Ховд аймгийн Боловсролын салбарын 2020-2021 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойллоо

Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас 2020-2021 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан энэ хичээлийн жилийн зорилго, зорилтыг танилцуулах, бэлтгэл ажлыг хангах, түүнтэй холбоотой дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулах арга зүйн зөвлөмжийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинарыг өнөөдөр /2020.08.21/ зохион байгуулж байна.  2020-2021 оны хичээлийн жилд Ховд аймгийн боловсролын салбар нь Хүүхдийн сурах
8/21/2020
Ховдын мэдээ