Admin 3/4/2021 Photo, Design 5 Хөгжил Политехник коллежийн оюутнуудын 90 хувь нь цахим сургалтад хамрагдаж байна Ховд Хөгжил Политехник коллежид өнөөдрийн байдлаар 33 мэргэжлээр 1154 оюутан суралцаж байна. Үүний 90 хувь нь цахим сургалтад хамрагдаж байна. Тус сургуулийн сургалтын нэг чухал хэсэг нь дадлага. Танхимын сургалтын үеэр оюутнууд дадлагын танхимдаа сургуулийн захиргаанаас олгосон сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглан суралцдаг байсан бол цахим сургалтын үеэр оюутнууд дадлагын хичээлд шаардагдах материалаар дутагдаж байгаа нь хүндрэлтэй байна гэж тус сургуулийн захирал Д.Баярмаа ярьлаа. ВИДЕО:Д 3/4/2021
Admin 3/2/2021 Photo, Design 5 Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 90 хувь нь танхимын сургалтад хамрагдаж байна 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн байдлаар Ховд аймгийн Ерөнхий боловсролын 25 сургуульд 1011 бүлэгт 18169 сурагч хичээлдээ ирж танхимын сургалтад хамрагджээ. Энэ нь нийт ирэх сурагчдын 90 хувь нь юм. Ховд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдаас 584 хүүхэд өөр аймгийн нутаг дэвсгэрт отроор явж байгаа бөгөөд тухайн орон нутгийнхаа сургуулиудын танхимын сургалтад хамрагдаж байна. Харин өөр аймгаас ортоор явж буй малчдын 31 хүүхэд манай аймгийн ЕБ-ын сургуульд хамрагдаж бай 3/2/2021
Admin 3/2/2021 Photo, Design 5 Боловсролын салбарт хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрүүдийг танилцуулав Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг сайжруулах, багш, оюутан, сурагчдыг дэмжих зорилгоор “Чанартай боловсрол”, “Чадварлаг багш, сурагч, оюутан”, “Монгол хэл, бичиг”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” зэрэг 4 дэд хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр хөтөлбөрүүдийг салбарын эрдэмтэд, багш, мэргэжилтнүүдийн санал, оролцоотойгоор анхан шатны түвшинд боловсруулаад байна. Хөтөлбөрүүдийг боловсролын салбарынхан болон иргэд олон нийтэд танилцуулж, 3/2/2021
Admin 2/25/2021 Photo, Design 5 Шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал 54 дэх жилдээ зохион байгуулагдлаа Үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын судалгаа шинжилгээний ажлын арга зүйг дэмжих, сургалтын үйл ажиллагаатай уялдуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэцэрлэг, ЕБС-ийн багш удирдах ажилтнуудын шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал 54 жилдээ амжилттай болж өндөрлөлөө.Энэ жилийн илтгэлийн уралдаан “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ"/Танхимын ба цахим хичээл/ "АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэд 2/25/2021
Admin 2/23/2021 Photo, Design 5 2021 оны ЭЕШ-ын цахим бүртгэл 02-р сарын 25-нд эхэлнэ 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ. Бүртгэл 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэхүү шалгалтад 2021 онд сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Ийм 2/23/2021
Admin 1/22/2021 Photo, Design 5 "Монголын түүхэн кино, эх зохиолын тэмдэглэл хөтлөх" нэг сарын аян өрнүүлнэ Ховд аймгийн хэмжээнд “Эх түүхийн боловсролыг бүх нийтэд” уриан дор "Монголын түүхэн кино, эх зохиолын тэмдэглэл хөтлөх" нэг сарын аян зохион байгуулж байна. Тус аяныг Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургуулиас зохион байгуулж буй. Ингэхдээ “Түүхийн багш” пэйж хуудсаар дамжуулан оролцогчдын бүтээлийг хүлээн авч, олон нийтэд түгээх аж. Оролцогчид монголын түүхэн роман, кино зохиолуудаас уншиж, номын тэмдэглэлийг тухайн цаг үе, түүхэн эх 1/22/2021
Admin 1/22/2021 Photo, Design 5 Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэг “Цагаан сар” сэдэвт бүтээлч уралдааныг зохион байгуулжээ Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас өгсөн чиглэлийн дагуу хүүхдийн бүтээлч үйлийг дэмжсэн дасгал даалгаврыг хүртээмжтэй байдлаар бэлтгэх, хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн уламжлалт тоглоом, ёс заншил, түүх соёл, онцлогийн талаарх арга зүйн зөвлөмж боловсруулах, хэрэглэгдэхүүний баяжилт хийх зорилгоор Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэгээс “Цагаан сар” сэдэвт бүтээлч уралдааныг энэ оны нэгдүгээр сарын 06-21-ний өдөр зохион байгууллаа.Тус цэцэрлэг нь 26 багш, ажилтантай бөгөөд 250 гаруй хүүхд 1/22/2021
Admin 1/21/2021 Photo, Design 5 "Миний гэр бүлийн шидэт номын сан" видео бичлэгийн уралдаан зарлалаа Ховд аймгийн Нийтийн номын сангаас "Миний гэр бүлийн шидэт номын сан" сэдэвт 3-5 минутын богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарласан байна. Зохион байгуулагчдын зүгээс тус уралдааны үйл ажиллагааг долоо хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар уг уралдааны үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Тавигдах шаардлага гэвэл шалгаруулалтад оролцох 3-5 минутын бичлэг нь агуулгын хувьд сэдэвтэй уялдсан байх учиртай аж. Мөн хүүхэд багачууд, залуу үе 1/21/2021
Admin 1/20/2021 Photo, Design 5 Аймгийн БСУГ-аас цахим хурал зохион байгуулжээ Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас санаачилан сургуулийн захирлуудтай 7 хоногийн ээлжит цахим хурлыг зохион байгуулжээ. Хурлаар цаашид хийх ажлын чиглэл болон цаг үеийн ажлын талаар ярилцсан байна. Улмаар сургуулийн захирлууд өнгөрсөн 7 хоногт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт 1, 2 дугаар ангийн сурагчдын эцэг эхэд арга зүйн зөвлөмж өгч /хичээн багш, хэдэн сэдвээр хичнээн эцэг эхэд/ ажилласан байдал, ЭЕШ-ын бэлтгэлийн явцын талаар мэдээлэл хүргэсэн гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ. 1/20/2021
Admin 1/11/2021 Photo, Design 5 Ховд аймаг дахь Орос хэлний төвийнхөн Буянт, Мянгад суманд ажиллав Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Ховд аймаг дахь Орос хэлний төв 2021 оны анхны ажлаа хөдөөгийн сумдаас эхэлжээ. Ховд аймаг Орос хэлний төв нь өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, тэдний эцэг эхтэй уулзалт зохион байгуулж байна.Энэхүү ажлын зорилго нь ОХУ-ын Засгийн газрын төсвийн зардлаар тус улсын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах, монгол иргэдийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл хүргэх, ахлах ангийн 1/11/2021