Admin 6/5/2019 Photo, Design 5 "Бүс нутгийн судалгаа-технологи" сэдэвт ЭШБХ Ховд хотноо болов Монгол Улсын их сургууль Ховд их сургууль байгаль шинжлэл технологийн салбарт хамтран ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд "Бүс нутгийн судалгаа -технологи" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Ховд хотноо зохион байгуулсан байна. ВИДЕО: 6/5/2019
Admin 6/5/2019 Photo, Design 5 Хөгжил Политехник коллежийг энэ жил 27 мэргэжлээр 415 суралцагч төгсөв Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Ховд аймаг дахь "Алтан гадас" одонт Хөгжил Политехник коллежийн 2018-2019 оны хичээлийн жилийн төгсөгчдийн эрдмийн баяр зургаадугаар сарын 05-нд боллоо. Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж нь 1944 оноос эхлэн 75 жилийн турш хөдөө аж ахуй, барилга үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр түншлэлд суурилсан чанартай сургалт явуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадварлаг ажилтнуудыг бэлтгэж байна. Энэ хичээлийн жилд тус коллежид 1089 суралцагч сур 6/5/2019
Admin 5/25/2019 Photo, Design 5 "ИНЭЭЖ БУЙ ХҮҮХЭД" аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганд 200 гаруй хүүхэд оролцлоо Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодлого, эрхзүйн шинэчлэлд хүүхэд иргэд, олон нийт нйигэмд үүрэг хүлээгчдийн анхаарлыг хандуулах, хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, оролцоонд суурилсан хөгжлийн чиг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын ажлын алба, ГБХЗХГ, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөтөлбөр хамтран аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржавын ивээл дор 5/25/2019
Admin 5/15/2019 Photo, Design 5 Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн "Эрдмийн баяр" болов Ховд аймгийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 25 сургуульд 19419 сурагч суралцаж буйгаас бага боловсролыг 1729 сурагч, суурь боловсролыг 1914 сурагч, бүрэн дунд боловсролыг 829 сурагч тус тус эзэмшин Эрдмийн баяраа тэмдэглэж байна. Улсын хэмжээнд анх 2007 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид 6 настнуудыг элсүүлэн 12 жилийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл анхны зургаан настнууд энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсрол эзэмшин су 5/15/2019
Admin 5/15/2019 Photo, Design 5 Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдын “Эрдмийн баяр” боллоо Энэ хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд ЕБ-ын сургуулийн 5-р ангийг 1729, 9-р ангийг 1914, 12-р ангийг 829 сурагч төгсөж байна. 2007 оноос эхлэн Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид 6 настнуудыг элсүүлэн 12 жилийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны зургаан настнууд энэ хичээлийн жилд бүрэн дунд боловсролоо эзэмшин сургуулиа амжилттай төгсөж “ЭРДМИЙН БАЯР”- аа тэмдэглэж байна.Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дарга М.Пүрэ 5/15/2019
Admin 5/15/2019 Photo, Design 5 Ховд аймагт “Баруун бүсийн экологийн судалгааны суурин” байгуулна Ховд Их сургуулийг түшиглэсэн “Баруун бүсийн экологийн судалгааны суурин”-г Хар-Ус нуурын Улсын тусгай хамгаалалттай газарт байгуулахаар болжээ. Ховд Их сургууль нь хүрээлэн буй орчин судлал, усны чанар, нөөц, ус ба бэлчээр ашиглалт, цаг уур, газарзүй-геоморфологи, биологийн олон янз байдал, зайнаас тандан судлал-газарзүйн мэдээллийн систем гэсэн салбарыг дамнасан цогц судалгааны үр дүнг гаргах, урт хугацааны мониторинг хийх зорилгоор энэхүү экосистемийн судалгааны суурин 5/15/2019
Admin 5/10/2019 Photo, Design 5 Ховд их сургуулийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болов Ховд их сургууль ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Ховд их сургуулийн Сургалт эрхэлсэн захирал, доктор О.Мөнхжаргал болон багш, оюутнууд, Жаргалант сумын ерөнхий боловсролын Прогресс сургуулийн ахлах ангийн сурагчид оролцов. Энэ үеэр тус сургуулийн түүхэн замнал, онцлог, давуу тал, гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаа, оюутны 5/10/2019
Admin 5/10/2019 Photo, Design 5 Ховд аймагт “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн сорил тавдугаар сарын 11-нд болно БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрайгаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Коосэн, Бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулах урьдчилсан сорил маргааш буюу тавдугаар сарын 11-ний өдөр Лаборатори нэгдүгээр сургууль дээр болно. Т 5/10/2019
Admin 5/7/2019 Photo, Design 5 “Тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан STEAM" сургалт боллоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд МУБИС-аас орон нутгийн их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр цуврал сургалтууд зохион байгуулж байна. Уг сургалтын нэг болох “Тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан STEAM” сургалтыг Ховд их сургуулийн зайны сургалтын төвийг түшиглэн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн багш, оюутнуудад 2019 оны 5 сарын 04-нөөс 5 сарын 05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сурга 5/7/2019
Admin 5/3/2019 Photo, Design 5 Ховд их сургуулийн “40 дэх хавар-Эрдмийн баяр” болов Баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв, төрийн өмчийн магадлан итгэмжлэгдсэн Ховд их сургууль “40 дэх хавар- эрдмийн баяр”-аа зохион байгууллаа. Тус сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд 17 мэргэжлээр 353, магистерын түвшинд 12 мэргэжлээр 130 оюутан, нийт 483 оюутан төгсөж байна. Тус сургуулийн 40 дэх хавар, 37 дахь удаагийн Эрдмийн баярын үйл ажиллагаанд сургуулийн захирал Б.Нямдорж болон бүрэлдэхүүн сургуулийн удирдлагууд, багш ажилтнууд, төгсөх ангийн оюутнууд 5/3/2019