Боловсрол

Сар шинийн баярыг угтан Ховд их сургууль ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Ховд их сургуулийн захиргаанаас жил бүр уламжлал болгон сар шинийн баярын өмнө гавьяаны амралтад гарсан ахмад профессор багш, ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг билээ.Энэ уламжлалын дагуу XVII жарны “Нөхөрсөг” хэмээх Шар Нохой жилийн сар шинийн баярын өмнө ахмад буурлуудаа хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлэн, гарын бэлэг гардуулж, Тахиа жилийнхээ ололт, амжилт, бүтээн байгуулалттай танилцан сэтгэл зүрхээ зориулан, залуу халуун насаа сурч, ажиллаж, амьдарч өнгөрүүлсэн төрөлх нэгэн өдрийг д
2/12/2018

Ховд их сургуулийн оюутан Л.Мөнхцоож "Миний урлан-2" хайчилбар зургийн үзэсгэлэн гаргалаа

Ховд их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх-эрх зүйн тэнхимийн Эрхзүйн IV курсын оюутан Л.Мөнхцоожийн "Миний урлан-2" хайчилбар зургийн үзэсгэлэн Ховд зочид буудалд өнөөдөр нээлтээ хийлээ. Уран бүтээлчээс чамгүй тэсвэр хатуужил, харааны болон гоо зүйн нарийн мэдрэмж шаарддаг цаасан урлалын нэг төрөл болох хайчилбар зургийн 30 бүтээлийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэнд дэлгэн тавьсан бүтээлүүдийн хувьд үндэсний түүх соёлыг харуулсан дахин давтагдашгүй, уран нари
2/9/2018

Зэрэг сумын сургууль “ЧАДВАРЛАГ БАГШ” дэд хөтөлбөрийн хүрээнд “Багш солилцоо-2018” арга хэмжээг зохион байгуулав

Ховд аймгийн Зэрэг сумын 12 жилийн дунд сургуулийн захиргаа аймгийн Боловсрол Соел урлагийн газартай хамтран “ЧАДВАРЛАГ БАГШ” дэд хөтөлбөрийн хүрээнд “Багш солилцоо-2018” хичээл, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд зэргэлдээх Дарви, Манхан сумын сургуулийн багш нар өөрийн ур чадвар, туршлага, арга зүйгээ түгээн дэлгэрүүлэн, харилцан суралцаж, хамтран ажилласан байна.ВИДЕО:
2/9/2018

Ховд их сургууль Англи хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын дипломтой төгсөх 2 жилийн ангидаа элсэлт авч байна

Ховд их сургууль Англи хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын дипломтой төгсөх 2 жилийн ангидаа элсэлт авч байна. Бүртгэл 2018 оны 2-р сарын 15 хүртэл ХИС-ийн хичээлийн II байрны 209 тоотод явагдана.Бүрдүүлэх материал:• Иргэний үнэмлэхний хуулбар (Нотариатаар батлуулсан байх)• Бакалаврын дипломын хуулбар (Нотариатаар батлуулсан байх)• 2 хувь цээж зураг• Бүртгэлийн хураамж 100,000 төгрөгийг ХИС-ийн дансанд тушаасан баримт (Голомт банк 5605107599)Холбоо барих утас: • 75952500 – 209• 99479050•
2/9/2018

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ-аас “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Тэгвэл Баруун бүсийн зөвлөгөөнийг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнд баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын 300
1/29/2018

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн 01-р сарын 29-30 ны өдрүүдэд Ховд аймагт болно.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ-аас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн 01-р сарын 29-30 ны өдрүүдэд Ховд аймагт болно. Зөвлөгөөнд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудын төлөөлөлөөс бүрдсэн 300 гаруй хүн оролцох юм. Тус зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв ажиллах бол БСШУСЯ-ны удирдлага, мэргэж
1/28/2018

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ДЭЭД БОЛОВСРОЛ” улсын II зөвлөгөөнд Ховд их сургуулиас 15 хүн оролцож байна

Дээд боловсролын шинэчлэлийн эрх зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж сургалтын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг эрчимжүүлж олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодруулах зорилгоор зохион байгуулагдаж буй&
1/26/2018

ХИС-ийн багш нар ОХУ-ын Алтайн БНУ, Алтайн хязгаарын их, дээд сургуулиудад туршлага судалж байна

Хамтран ажиллагч их сургуулиудтай харилцаа холбоо тогтоох, мэргэжлийн тэнхимүүдээс туршлага судлах, хуваалцах, эрдэм шинжилгээ болон судалгааны төсөл, хөтөлбөрт хамтран ажиллах боломж бололцоог судлах, профессорын хүрээнд их сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ХИС-ийн багш, ажилтнуудаас бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ- ын Алтайн хязгаар, Алтайн Бүгд найрамдах улсыг зорьж, хамтран ажиллагч их сургуулиудад туршлага судалж байна.Тэдний энэ удаагийн туршлага судлах аялал Горн
1/26/2018

Ховд их сургууль "ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ"-тэй боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” төслийн хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургуулийг түшиглэн  “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ”-ийг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. МУБИС анхны “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ” нь Монголын их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагчдад зориулан зайны болон танхимын сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна мультимедиа студийн тусламжтайгаар зайны сург
1/25/2018

ХИС-ийн удирдлага, багш, ажилчид МУИС, МУБИС, ШУТИС-иар зочилжээ.

Их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцан туршлага судлах, “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, олон улсын магадлан итгэмжлэлийн туршлага, хөтөлбөрт үнэлгээ хийх арга зүй” сургалт семинарт хамрагдах, их, дээд сургуулийн багш нарын чуулга уулзалтад оролцох зорилгоор ХИС-ийн удирдлага, багш, ажилтны төлөөллөөс бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотноо томилолтоор ажиллаж байна. Томилолтын хугацаанд хийх ажлын удирдамжийн дагуу багийн гишүүд өнөөдөр МУБИС, МУИС-аар зочлон холбогдох у
1/23/2018
Ховдын мэдээ