Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежид 2018-2019 оны хичээлийн 32 мэргэжлээр 1045 хүүхэд суралцана

Ховд Хөгжил Политехник Коллеж-н зураг.

Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж 2018 оны 09 дүгээр сарын 08 ны өдөр "Багш нарын бага хурал"-аа зохион байгуулж, өнгөрсөн хичээлийн жилийн ажлын үр дүн, ололт амжилтуудыг дүгнэж, 2018-2019 оны хичээлийн зорилго зорилтуудыг хэлэлцэн дэвшүүллээ. Тус сургуулийн хамт олон энэ хичээлийн жилд багш, ажилтан бүр ажилдаа бүтээлч, эерэг хандлагаар хандаж, ёс зүйг дээдлэн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулан, багшийн хөгжлийг дэмжин, эрүүл, ая тухтай орчинд түншлэл хамтын ажиллагаанд тулгуурлан өндөр ур чадвартай төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн нийлүүлэх зорилго дэвшүүлэн ажиллахаар болжээ. Ийнхүү шинэ хичээлийн зорилго, зорилтоо тодорхойлж бага хурлаа зохион байгуулсан тус сургуулийн хамт олон 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаагаа 9-р сарын 10 ны өдөр зохион байгуулав.

Ховд Хөгжил Политехник Коллеж-н зураг.

Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн “Нээлт”-ийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-н төлөөлөгч Л.Энхбаяр, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Цогтбаяр, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Хөгжил политехник коллежийн Захирал Т.Дэлгэрсайхан мөн багш ажиллагсад, суралцагсад, эцэг эхчүүд оролцлоо.

ВИДЕО:

 

Ховд Хөгжил Политехник Коллеж-н зураг.

Ховд Хөгжил Политехник Коллеж-н зураг.

Ховд Хөгжил Политехник Коллеж-н зураг.

Ховд Хөгжил Политехник Коллеж-н зураг.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ