“Хэл, соёл, соёл хоорондын харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймагт боллоо



10 жилийн ойтойгоо золгож байгаа тус хуралд дотоодын 60 гаруй судлаачдаас гадна, АНУ, ОХУ, БНХАУ, Франц болон МУБИС, МҮИС-ийн эрдэмтэн судлаачид хэл, хэлний дархлаа, бүс нутгийн асуудал, олон улсын хэл соёлын харилцаа, Их алтайн ард түмнүүдийн хэл, соёлын асуудал зэрэг өргөн хүрээтэй 80 гаруй илтгэлийг гурван салбар хуралдаантайгаар хэлэлцүүллээ.



Хуралд Монгол улсын томоохон их сургуулиудын төлөөлөл болон МУБИС-ийн “Монгол судлал”-ын төвийн эрхлэгч, ардын багш, доктор (Sc.D) Ц.Өнөрбаян, МҮИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний ажлын зөвлөх, МУ-ын гавьяат багш, доктор (Ph.D), профессор Наваанзоч Х.Цэдэв урилгаар оролцлоо.

ВИДЕО:





Мөн ОХУ-ын Алтайн Улсын Их сургуулийн доктор (Sc.D), профессор Дмитриева Лидия Михайловна, ОХУ-ын В.М.Шукшины нэрэмжит Алтайн хүмүүнлэг-боловсролын улсын их сургуулийн дэд профессор, доктор (Ph.D), ОХУ-ын Алтайн улсын их сургуулийн доктор (Sc.D) Роман Викторович Яковлев, ОХУ-ын Алтайн улсын их сургуулийн Өмнөд Сибирийн ургамлын хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Шмаков Александр Иванович, АНУ-аас Monica Weller, Andrea Hurtman, Франц улсаас Charlene Di Campo, Lea Godillo зэрэг зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, судалгааны үр дүнгээ хэлэлцүүллээ. 



Ховд их сургууль-н зураг.

Ховд их сургууль-н зураг.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ